2024-05-06

Баруунбаян-Улаан, Төгрөг сумын ЭМТ шинэ машинаа хүлээж авлаа

Баруунбаян-Улаан, Төгрөг сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн шинэ машиныг өнөөдөр ОБЕГ-аас хүлээлгэж өглөө.

Хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх гол унаа нь түргэн тусламжийн машин. Төгрөг, Баруунбаян-Улаан сумын хувьд түргэний машин нь эвдэрч, хэчнээн засч сэлбээд ч засвар авахаа больж өнгөрсөн жилээс хойш жагсаалаас гараад байсан юм.

Тиймээс УИХ-ын гишүүн С.Чинзориг УОК, ЭМЯ-нд тус сумдыг түргэний машинтай болгох асуудлыг шийдүүлэхээр хүсэлт тавьсан нь ажил хэрэг болж 2020 онд үйлдвэрлэсэн цоо шинэ УАЗ Фургон маркийн автомашиныхаа түлхүүрийг гардаж авлаа.