2024-05-15

Төрийн албан хаагчдын 50 орчим хувь нь монгол бичгийн мэдлэгтэй

Монгол хэлний тухай хуулинд үндэсний монгол бичгийг кирилл үсэгтэй хослуулж, 2025 оноос хэрэглэх заалт оруулсан. Хэлний бодлогын үндэсний зөвлөл Улсын статистикийн хэлтэстэй хамтран төрийн албан хаагчдын монгол бичгийн түвшинг тогтоох судалгаа авчээ. Өвөрхангай аймгийн төрийн албан хаагчдын 50 орчим хувь нь монгол бичгийн мэдлэгтэй гэсэн дүн гарсан байна. Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан Хэлний бодлогын салбар зөвлөл ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа аж.

Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн байгууллага, аж ахуй нэгжүүд гадна, доторх хаягуудаа үндэсний бичгийг кирилл бичигтэй хослуулан бичих,

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах зорилт тавьжээ.

Үүний хүрээнд монгол бичгийн сургалтыг тавдугаар сарын 15-наас эрчимжүүлж байгаа юм. Монгол бичгийг түгээн дэлгэрүүлж, сургах, байгууллагын хаягаа монгол бичгээр бичсэн сумдын салбар зөвлөл

-Сургалтын амжилттай зохион байгуулсан байгууллага

-Гаднах хаягаа үлгэр жишээ бичсэн байгууллага

-Үндэсний бичгээ амжилттай сайн сурсан иргэн, төрийн албан хаагч

-Сургалтаа сайн хийсэн багш нарын дунд уралдаан зарлаж, удирдамжаа гаргажээ.