2024-04-29

Залуучуудын урлагийн наадмыг цахимаар зохион байгуулна

Аймгийн Засаг даргын ивээл дор Боловсрол соёл урлагийн газар, ГБХЗХГ, Хөгжимт драмын театр, Сумдын соёлын төв, ТББ-ууд хамтран “Үзэсгэлэнт Өвөрхангайн авьяас-2021” Залуучуудын урлагийн цахим уралдааныг зохион байгуулахаар болжээ.

Тус уралдаанд ганцаарчилсан, гэр бүл, байгууллагын төрлөөр 18-40 насныхан оролцох боломжтой. Өмнө хүүхдийн урлагийн их наадмыг таван удаа зохион байгуулж байсан бол залуучуудын урлагийн наадмыг ийнхүү анх удаа зохион байгуулах юм. Дараах төрлүүдээр явагдана:

Гоцлол төрөл    

1.  Ардын гоцлол бүжиг

2. Ардын богино дуу

3. Ардын уртын дуу

4. Гоцлол ардын хөгжим

5. Хөөмэй

6. Язгуур урлагийн бусад төрөл

7. Ерөөл магтаал

8. Аман өвийн бусад

9. Зохиолын дуу

10. Орчин үеийн төрөл

Гар урлалын төрөл

  1. Уран зураг
  2. Гар урлалын төрөл

Уралдааны 1-р шатыг сум, байгууллагын түвшинд явуулж, шалгарсан оролцогчид 2-р шатанд бүтээлээ цахим хуудсанд контент хэлбэрээр ирэх сарын 1-28-ны өдрүүдэд илгээх юм. Шилдэг оролцогчдын шагналыг долдугаар сарын 1-нд гардуулж, контент хийж олон нийтэд сурталчилах юм.