2024-05-01

Коронавирусийн эсрэн вакцины 2-р тунг энэ сарын 24-нөөс эхэлж хийнэ

Коронавирусийн эрсэг вакцинжуулалтын 1 дүгээр тунг 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгаж, 2 дугаар тунг 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулна.

Аймгийн хэмжээнд 18-аас дээш насны 74510 иргэн дархлаажуултад хамрагдана. Өнөөдрийн байдлаар 53884 иргэн 1 дүгээр тунд, 5573 иргэн хоёрдугаар тунд хамрагдсан байна.

Эрүүл мэндийн шалтгаанаар үлдсэн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад вакцинжуулах ажил судалгаа, төлөвлөлтийн дагуу хийгдэж байна.