2024-05-03

Үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дараах гурван хөтөлбөрийг зарлалаа

Хөдөлмөр халамж үйлчилгээний газар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жил бүр 5-6 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 2021 онд 5 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр иргэдийн эрхэлж байгаа үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дараах гурван хөтөлбөрийг зарлалаа.

Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт 35-аас дээш насны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн болон гадаадаас ирсэн иргэдийг хамруулах юм.

Хөтөлбөрийн санхүүжилт 5 хүртэлх сая төгрөгийг 36 сарын дотор 100 хувь эргүүлэн төлөх шалгууртай.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр. Тус хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхийг хамруулна. 3-5 хүртэлх сая төгрөгийг 36 сарын дотор төлнө.

Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 3 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийг 24 сарын хугацаатайгаар 100 эргүүлж төлнө. Тус хөтөлбөрт өндөр насны тэтгэвэртэй гарсан, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэд хамрагдах боломжтой.

2021 оны хувьд цар тахалтай холбоотойгоор улсын төсөв Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөв багассан. Шаардлага шалгуур нь нарийссан учраас төсөлд олгогдох санхүүжилт нь бага хамрагдах иргэд цөөхөн байхыг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Отгонгэрэл хэллээ