2024-05-03

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлт цахимаар боллоо

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 22 дахь жилийн тус өдрийн нээлтийг Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс цахимаар зохион байгууллаа.

Аймгийнхаа төсвийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилладаг татварын байцаагч, иргэдээ ажлын байраар хангаж татвар төлж буй иргэддээ хандан Аймгийн Засаг дарга А.Ишдорж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

2020 онд 19 тэрбум 718 сая төгрөгийн татварын орлог төвлөрөх байснаас 23 тэрбум 362 сая төгрөг төвлөрчээ.