2024-05-06

Тэтгэвэрийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгоно

2019 оны 12 дугаар сарын 31-ээс өмнө тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөг хүртэлх зээлтэй байсан тэтгэвэр авагчдад нэг сая төгрөг олгоно.

Уг шийдвэртэй холбогдуулан үнэт цаас олгох ажлыг 5 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд Нийгмийн даатгалын хэлтэс дээр олгож байна.

Тус үнэт цаасыг олгохдоо сум бүрээр олгож байгаа бөгөөд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст зөвхөн Арвайхээр сумын ахмадуудын үнэт цаасыг олгож байгаа юм.