2024-04-30

Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна

Аймгийн Засаг даргын 2021 оны А/174 дүгээр захирамжаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тархалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон худалдааны төв, бүх төрлийн хүнсний дэлгүүр болон үйлчилгээний газруудыг богиносгосон цагаар ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг бүрэн хориглосон.

Дээрх шийдвэрийн хүрээнд өдөр бүр 16 чиглэлд 2 ээлжээр алба хаагчид үүрэг гүйцэтгэн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалтаар өчигдөр /2021.04.14/ Арвайхээр сумын иргэн “О, С ” нар нь орон байр ашиглан дуудлагаар, мөн иргэн “М” нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрээс хориглосон хугацаанд иргэдэд хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан гурван зөрчлийг илрүүлэн материалжуулан шалгаж байна.

Иймд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, иргэн та эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, хорио цээрийн дэглэмээ мөрдөөрэй.

Хариуцлагатай иргэн халдварын тархалтын эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.