2024-05-04

Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд сануулахгүйгээр торгуулийн арга хэмжээ авна

Халдвартай бүс нутгаас ирсэн иргэдийг долоо хоног гэрийн тусгаарлалтад байлгах журам үйлчилж байгаа юм. Иргэдийг байгууллагуудаар үйлчлүүлэхэд бүртгэл хяналтын системд бүртгэж байгаа. Энэ нь халдварыг тархахаас сэргийлж байгаа чухал ач холбогдолтой. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд гадуур байгууллагуудаар үйлчлүүлэхийг завдвал сануулахгүйгээр шууд торгуулийн арга хэмжээ авна гэдгийг албаныхан хэллээ