2024-04-26

Аймгийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн удирдлагууд болон бусад зочид Монгол Улсын Ерөнхий сайд асан Т.Намнансүрэн, П.Гэндэнгийн хөшөөнд цэцэг өргөснөөр хүндэтгэлийн хурлын арга хэмжээ эхэлсэн юм.

Хуралд аймгийн засаг дарга А.Ишдорж аймгийн хөгжлийн түүхэн замнал илтгэл тавьж, хүндэт зочид мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналыг салбартаа манлайлж буй ажилчдад гардууллаа.