2024-04-27

Арвайхээр хот доторх хөдөлгөөнийг хориглох шийдвэр гарлаа

“Ковид-19” цар тахлын халдвар зарим аймагт илэрсэнтэй холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлж, Арвайхээр сум доторх явган болон авто тээврийн хөдөлгөөнийг өнөө өглөөнөөс эхлэн 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлалаа.

Арвайхээр сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 201 дүгээр захирамжаар тус шийдвэрийг гаргаж, замын хөдөлгөөнд хяналт тавих ажлыг эрчимжүүлээд байгаа юм. Арвайхээр сумын хэмжээнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, 13 багийн Засаг даргын ажлын албанаас бүрдсэн эргүүл нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хороолол, замын уулзвар зогсоолуудад гарч, иргэдэд шаардлага тавин ажиллаж байна.

Арвайхээр хот доторх хөдөлгөөнийг хориглох шийдвэр гарлааСургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан нэг хүртэлх насны хүүхдүүдийг гэрээс гаргахгүй байх, айл өрхөөс шаардлагатай тохиолдолд зөвхөн нэг хүн гарч, хүнсээ цуглуулах, эрүүл мэнд, ундны усны хэрэгцээг хангахыг зөвшөөрч байгаа юм. Үйл ажилллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд үйлчлүүлж байгаа иргэд болон ажилтнуудын биеийн халууныг үзэж, нэвтрүүлэх, гарыг ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллахыг онцгойлон үүрэг болголоо.