2024-04-20

ЦАГДААГИЙН АХМАД Б.ТУЯАЦЭЦЭГ: БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ НЬ ИРГЭН БҮРИЙН ЖУРАМТ ҮҮРЭГ

Улсын хэмжээнд хэрэгжиж буй Байгалиа хамгаалъя аяны талаар аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Б.Туяацэцэгтэй цөөн хором ярилцлаа.

Улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” аян зохион байгуулагдаад  явж байна. Энэхүү аяны зорилго болон манай аймгийн хэмжээнд хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ? мөн энэ аян хэдийн хугацаанд зохион байгуулагдах вэ? Энэ талаар ярилцлагаа эхлэе.

Уншигч та бүгдийн энэ өдрийн амрыг эрье. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа“Байгалиа хамгаалъя” аян явагдаж байна. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон дэд зөвлөлтэй хамтран 5 бүлэгийн хүрээнд 21 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Аяны гол зорилго бол хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулан, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой. Аян энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх буюу 1 сарын хугацаатайгаар хэрэгжүүлэх юм.

Аяны хүрээнд ямар ямар төрлийн ажил хийхээр төлөвлөсөн бэ?

Аяны хүрээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлд криминологи судалгаа хийж, түүний шалтгаан нөхцлийг арилгуулах, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах. Мөн иргэд, олон нийтийн үүрэг оролцоо, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, нөлөөллийн арга хэмжээголон талт хэлбэрээр зохион явуулахаар төлөвлөсөн. Дэлхийн хэмжээнд цар тахал Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын хэмжээнд Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед бол иргэдийг олноор цуглуулахгүй байх чиглэл баримтлан аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажил, арга хэмжээгээ цахимаар буюу орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан түгээн ажиллаж байна. Тухайлбал: Төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд уриалга, фрэйм, ковер, баннер, логог олноор хэвлүүлэн өгч,олоннийтэдсурталчлах, иргэдийгуриалах челленжид нэгдүүлэх замаар зохион байгуулж байгаа юм.

Өвөрхангай аймагт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл болоод гэмт хэргийн нөхцөл байдал он гарсаар ямар байна вэ?

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 04 дүгээр сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 36 гомдол мэдээлэл бүртгэгдсэн урьд оны мөн үетэй харьцуулахад 2,1 дахин өссөн байна. Гомдол мэдээллийн тоо өсөх гол хүчин зүйлийг аваад үзэхээр шинээр экологийн байцаагч нар томилогдон ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор эргүүл, хяналт шалгалтын ажлуудыг тогтмолжуулсан. Мөн иргэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан иргэн үүргээ биелүүлж, мэдээлэл өгөх, энэ хуулийн 35 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах нөхцлийг бүрдүүлсэнээр илрүүлэлт нэмэгдэж байгаа.Энэдээс харахад иргэн бүр л байгалиа хамгаалах сэтгэлтэй, ухамсартай байхад эх дэлхийгээ хайрлан хамгаалж чадна. Гэмт хэргийн тухайд авч үзэхэд бүртгэгдсэн гомдол мэдээллээс эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа 13 гэмт хэрэг байна. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 18,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Манай аймгийн ой бүхий сумдад ямар зөрчил дийлэнх гарч байна вэ?

Манай аймгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 111 багтай.116.600 мянган хүн амтай. Хүн амынхаа тоогоор улсдаа эхний гуравт эрэмблэгдэж, газар нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган км.кв, аймгийн нийт нутгийн 23.0 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог. Тийм болохоор ойн сан бүхий сумдад хууль бус мод бэлтгэх, тээвэрлэх, худалдах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулаад ажиллаж байна. Энэ сарын нөхцөл байдлаас харахад Бат-Өлзий суманд нойтон мод огтолж цуулбар унь, хана бэлтгэх гэмт хэргийн шинжтэй 18 үйлдэлүүдийг нутгийн иргэдийн мэдээллээр болон алба хаагчдын эргүүл, хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэг ойлголт гэж юу вэ? Хэрвээ хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол ямар хуулийн хариуцлага оногдуулах вэ? энэ талаар иргэдэд мэдээлэл өгөхөд…?

Иргэдийн хувьд шууд ойгоос модоо бэлтгэх, тайраагүй унасан модыг зөвшөөрөл авахгүйгээр авч болно гэсэн нийтлэг ойлголт байдаг энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр ойгоос хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэж, ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байгаа маань гэмт хэрэг юм. Үүнийгээ иргэд мэддэгүй. Хэрвээ та ойн сан бүхий газраас мод бэлтгэх, тээвэрлэх гэж байгаа бол холбогдох байгууллага буюу сум, орон нутгийнхаа байгаль хамгаалагчаас зөвшөөрөлийн бичгийг аваад мод бэлтгэж, тээвэрлэж боломжтой. Үүнийгээ мэдэхгүйн улмаас гэмт хэрэгтэй болох нөхцөл маш их байдаг. Энэ нь юугаар харагдаж байна гэхээр шалгагдаж байгаа энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлаж үзэхэд иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа гэмт хэрэгтэн болж байгаа бол нөгөөтэйгүүр ашиг олох шунхай сэдэлтээр үйлдэгдсэн байгаа нь харагддаг. Хариуцлагын талаар ярьхад зөвшөөрөлгүйгээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан
бол Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар ойд учруулсан хохиролын хэмжээг 3 дахин нэмэгдүүлэн төлүүлдэг. Мөн гэмт хэрэгт ашигласан багаж, техник хэрэгсэл, машин механизмыг улсын орлого болгох хуулийн заалттай. Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хууль бусаар мод бэлтгэх гэдгийг 24 дүгээр зүйлийн 24.6-д зүйлчилж өгсөн.Энэ нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэгжил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан байгаа.

Нэгэнт бид ойн сан бүхий газрын талаар ярьсан. Тийм учраас жил бүрийн 4,5 дугаар саруудад хуурайшилт их байдаг. Үүнтэй холбоотойгоор ой хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Иргэдэд сэрэмжлүүлэг өгвөл.

Монгол орны цаг, уурын нөхцөл байдлыг харахад хуурайшилд сүүлийн жилүүдэд нилээд нэмэгдэж байгаа. Ялангуяа хаврын 4, 5 дугаар саруудад хуурайшилт их байдаг. Энэ үед иргэд мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж, сэрэмжлүүлэг, анхааруулгыг өдөр тутамын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар байгальорчноохамгаалахнь иргэнбүрийнжурамтүүрэгбайдаг. Тиймучраасиргэн бүр хариуцлагатай байж, хууль бус үйлдлээс татгалзаж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.

  • Экологийн цагдаа гэх орон тоо бий болсон. Ямар чиг үүрэгтэй алба вэ? Сумдын байгаль хамгаалагч байцаагчтай хэрхэн хамтарч ажиллах вэ?
  • Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газарт Экологийн цагдаагийн алба байгуулагдсан. Энэ алба нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэн ажиллах юм. Мөн алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ердийн болон онцгой нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтад оруулах, алба хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар, дээд шатны байгууллага, албан тушаалтныг бодит мэдээ мэдээллээр хангах үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнтэй холбоотоойгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт найман орон тоог шинээр батласан. Эдгээр алба хаагчид Өвөрхангай аймгийн долоон суманд мөрдөгч эрүүгийн мөрдөгч, Экологийн асуудал хариуцсан байцаагч зэрэг офицерын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа. Сумдын экологийн байцаагч нар өдөр дутамдаа сум, орон нутгийнхаа байгаль орчны байцаагч нартай хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмь хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хийж ажиллахаас гадна иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх  соён гэгээрүүлэх ажил арга хэмжээг зохион байгуулаад ажиллаж байна.

Ярилцсан танд баярлалаа.