2024-04-25

XVII ЖАРНЫ “ХОТОЛ ТӨГС” ХЭМЭЭХ “ТӨМӨР ХУЛГАНА” ЖИЛИЙН ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ХЭРХЭН ГАРГАХ

Мѳн жилийн бусад ѳнгѳ зурлага бүхий мэдээллийг нийтэллээ

ЖИЛ ОРОХ
Огторгуйд урган гарч байгаа жил нь тухайн хүний төрсөн жилтэй давхцахыг “Жил орох” гэнэ.
Эр хүн жилээ угтдаг тул жил орохоос өмнө урдаас гүрэм сайн хийлгэ.
Эмэгтэй хүн жилээ дагадаг тул жилийн хойно гүрэм сайн хийлгэ.
Жил орогсод үхэгсэдийн үйл хийгээд хурим тэргүүтэнг цээрлэ.
Бусад хүмүүс зохих гүрэм засал сайтар хийлгэх хэрэгтэй.

ДҮНСЭР БУЮУ ИХ ХАРШ ЖИЛ
Өөрийн төрсөн жилээс тоолоод 7 дахь жил нь “Их харш” жил болно.
Хулгана, морь хоорондоо харш
Үхэр, хонь хоорондоо харш
Бич, бар хоорондоо харш
Туулай, тахиа хоорондоо харш
Луу, нохой хоорондоо харш
Могой, гахай хоорондоо харш
Энэ жил огторгуйд урган гарч буй жил нь “Төмөр хулгана” жил тул Морь жилтэнүүдийн хувьд “ИХ ХАРШ” жил болно. Иймээсс харш жилийн засал хийлгэх нь чухал юм. Харш жил нь 7,19,31,43,55,67,79,91 насанд тохионо.

ИВЭЭЛ ЖИЛ
Ивээл жил нь 12 жил гурав гурваараа буюу төрсөн жилээс тоолоод 5,9 дэх жил дээр таарч байгаа жилүүдийг ивээл жил гэнэ.
Хулгана, луу, бич ивээл жилүүд
Үхэр, могой, тахиа ивээл жилүүд
Нохой, бар, морь ивээл жилүүд
Туулай, Хонь, Гахай ивээл жилүүд болно.
Энэ жилийн тухайд огторгуйд урган гарч байгаа жил нь “Төмөр хулгана” жил тул Луу, Бич жилтнүүдэд ивээл жил гарна. Ивээл жил гарахад хийморь доройтох нас таарах тул засал хийлгэх учиртай. Хийморь доройтох нас нь 5,9,13,17,21,25,29,33,37,41,45 бөгөөд Хийморийн сан, Цагаан шүхэрт, сахиусны ганс уншуулж хийморийн дарцаг хийсгэ.