2024-03-29

БЗДХ-ЫН ӨВЧЛӨЛӨӨС ТЭМБҮҮГИЙН ӨВЧЛӨЛ ИХ БАЙНА

Тоон үзүүлэлт

Манай аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн статистик үзүүлэлтээр халдварт өвчний 894 тохиолдол бүртгэгдэж өмнөх оноос 119 тохиол буюу 11,7 хувиар буурч, улсын дунджаас 53,3 пунктээр доогуур байгаа юм. БЗДХ-ын 517 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 57,8 хувийг эзэлж байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

БЗДХ-ын өвчлөлөөс тэмбүүгийн халдвар 25,5 промилль буюу улс аймгуудын түвшинд харьцуулахад  өвчлөл өндөртэй аймгуудын тоонд орж байгаа нь харагдаж байна. Харин  заг хүйтэн 10,5, трихомониаз 8,4 промилль байгаа нь  улс, аймгуудийн дундажаас 7-7,3 пунктээр бага байна.

Өвчлөлийг насны бүтцээр авч үзэхэд 15-аас 68 хүртэлх насны хүмүүс өвчилж, Үүнээс 82,3 хувийг 20-44 насныхан эзэлж байна. Өвчлөл нийгмийн бүхий л давхрагыг хамаарч буй хэдий ч 46,4 хувь нь байнгын бэлгийн хавьтагчтай, 47 хувь нь тохиолдлын бэлгийн хавьтлаар, үүнд 18-20 хувийг уул уурхай, гэрээсээ хол ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс эзэлж байгааг анхаарах хэрэгтэйг албаныхан онцолж байна.

БЗДХ-тай тэмцэх, сэргийлэх чиглэлээр салбар дундын оролцоотойгоор хэрэгжүүлэх 2 жилийн  аймгийн төлөвлөгөө гарган,  Аймгийн Засаг даргаар батлуулж, цаашид тодорхой газруудад нийгмийн цогц үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Эх сурвалж: Аймгийн Эрүүл мэндийн газар