2024-03-29

МАН-ын Хороо 98 шинэ гишүүнээр эгнээгээ тэллээ

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан аймгийн МАН-ын хорооноос олон үйл ажиллагааг зохион байгуулав. 

Тус өдөр Аюуш баатрын төв талбайд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн болон Улсын бага хурлын анхны дарга, ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болсоноос гадна баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, гар бөмбөгийн тэмцээн, 32 бөхийн барилдаан амжилттай болж өнгөрсөн юм.

Баярын өдрөөр Монгол Ардын Нам 98 шинэ гишүүнээр эгнээгээ тэлж, намын үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэж ирсэн нэр бүхий хүмүүсийг шагнан урамшуулав. “Тухайлбал, “Тусгаар тогтнолын одон”, “Ахмад зүтгэлтэн”, “Хүндэт тэмдэг”, “Тэргүүний ажилтан”, “Эх орны төлөө”, “Баярын бичиг”, “Засаг даргын жуух”, ИТХ-ын “Хүндэт жуух” зэрэг шагналуудаар 100 орчим хүн энгэр мялаасан юм.