2024-03-29

ХҮҮХДҮҮДИЙН ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ МӨСӨН ТАЛБАЙГ БАЙГУУЛЖЭЭ

Сурагчдын амралтыг эхэлсэнтэй холбогдуулан Арвайхээр цэцэрлэгжилт орон нутгийн өмчит компаниас  сурагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой мөсөн талбай /коток/-ыг наадмын талбайн хашаан дотор ажиллуулж эхэлжээ.

Энэхүү мөсөн талбай нь хүүхэд багачуудын ирж тоглох дуртай талбай бөгөөд өдөртөө 100-150 хүүхэд, зарим дулаахан өдрүүдэд 200 гаруй хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг байна. Хүүхдүүдийг тоглоход аюулгүй байдлын зөвлөгөөг өгч 1500-3000 төгрөгөөр тоглуулдаг тухай албаны хүн хэлж байна.

Энэхүү мөсөн талбай нь дан ганц хүүхэд гэлтгүй гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх, хүүхэд багачуудын хөдөлгөөнийг дэмжсэн талбай болсон тухай тоглож буй иргэд ярьж байна.