2024-03-28

2023 оны эхний сарууд олон жилийн дунджаас дулаан байна

Ирэх оны эхний улиралд агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх аж. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, цас ихтэй байх боловч цаашдаа нутгийн баруун, өмнөд хэсгээр, 2, 3 дугаар сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Харин 1, 2 дугаар сард нутгийн баруун болон өмнөд хэсгээр бага зэрэг хур тунадас орох төлөвтэй байна.

Одоогоор нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, Бүрд, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл суманд 4-10 см зузаан, Есөнзүйл, Баян-Өндөр, Тарагт, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Богд сум 0-3 см тарлан цастай, бусад нутгаар цасгүй байна.