АРВАЙХЭЭР СУМАНД 15 ГА ТАЛБАЙД ОЙЖУУЛАЛТ ХИЙГДЭНЭ

Цалжилтийг бууруулах, шар шороон шуурга, элсний нүүдлээс байгаль орчныг хамгаалах зорилгоор 2007 оноос эхлэн Монгол оронд хэрэгжиж эхэлсэн Ногоон хэрэм төсөл манай аймагт хэрэгжихээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус төсөл өмнө нь 11.8 сая ам долларын хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сум, Төв аймгийн Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлгийн ажлыг хийж байсан туршлагтай.
Энэ удаад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 га талбайд тал хээрийн бүс нутгийг модны үр, тарьцм суулгацаар хангах хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг байгуулахаас гадна иргэд олон нийт, аж ахуй нэгж байгууллагад арга зүйн зөвлөгөө өгч, сургалтын төв байгуулан ажиллах юм.