2024-04-20

2022 оны II ээжлийн цэрэг татлага зохион байгуулагдана

2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг ирэх 10 дугаар сарын 1-13-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгуулна.

Их дээд сургуулиудын нэгдүгээр дамжааны буюу шинэ оюутнууд хамрагдахгүй бөгөөд цэргийн үүрэгтний дэвтэр, сургуулийн тодорхойлолт, мөнгө төлсөн баримтыг багийн Засаг даргадаа өгсөн байна.

2-3 дугаар курсын оюутан сурагчид “Цэргийн албаны тухай” хуулийн дагуу цэрэг татлагад заавал өөрийн биеэр хамрагдах бөгөөд сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтыг авч ирнэ.

Мөн цэрэг татлагад хамрагдаж буй залуучууд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгтээ хамрагдах тул эрүүл мэндийн даатгалыг 3 жилээр төлсөн байх шаардлагатайг анхааруулж байна.

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад 18-25 насны залуус хамрагдах юм.