2024-03-28

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ САМАР ТҮҮСЭН 400 ОРЧИМ ИРГЭНИЙГ БУУЛГАСАН БАЙНА

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ойн сан бүхий сумдаар хяналт шалгалтыг хийж, зөвшөөрөлгүйгээр самар түүхээр ирсэн 75 техник хэрэгсэл бүхий 400 орчим иргэнийг уулнаас буулгасан байна. Түүнчлэн ойн баялаг, хуш модны самар түүж бэлтгэсэн зарим иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Ойн сан бүхий Хужирт, Бат-Өлзий, Уянга, Хархорин, Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нарт цаашид байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг мэдэгдээд байгаа юм.