2024-04-25

Үндэсний сурын харваанд 400 орчим харваач цэц мэргэнээ сорилоо

Ардын Хувьсгалын 100, 101 жил, Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын сурын харваанд 400 орчим харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Сурын харвааны эрэгтэй төрөлд Баян-Өлгий аймгийн уугуул, Монгол Улсын онч мэргэн Н.Алтантулга тэргүүн байр, Арвайхээр сумын харьяат Монгол Улсын гоц мэргэн П.Явуухулан дэд байр, Ховд аймгийн уугуул, даяар дуурсагдах мэргэн Л.Отгонбаяр гутгаар байр эзэллээ.

Эмэгтэй төрөлд Булган аймгийн уугуул, Монгол Улсын гоц мэргэн харваач, спортын мастер Б.Баярцэцэг тэргүүн байр, Хөвсгөл аймгийн уугуул, спортын мастер Ж.Нямдаваа дэд байр, Өмнөговь аймгийн уугуул, Монгол Улсын гоц мэргэн харваач О.Чинзүрх гутгаар байрыг эзэллээ.

Үндэсний сурын харвааны өсвөрийн насны эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат Г.Насанжаргал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат Б.Бэрцэцэг, Монгол Улсын идэр мэргэн А.Цолмон-Эрдэнэ нар эхний гурван байрыг эзэлсэн байна.