2024-04-25

АРВАЙХЭЭР СУМЫН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙГ 320 ХҮҮХДИЙН СУУДЛААР ӨРГӨТГӨНӨ

Арвайхээр сумын Алтангадас одонт нэгдүгээр сургуульд 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга барихаар гүйцэтгэлийн ажил эхэллээ.

Уг сургууль нь 980 хүүхдийн суудалтай хэдий ч 2876 хүүхэд суралцдаг. Сургуулийн анги танхимийн хүрэлцээ хангамж муугаас шалтгаалж бага ангийн сурагчид нүүдлийн байдалтай хичээллэж, эцэг эхчүүд үргэлж хэл ам дагуулсаар ирсэн.

Тиймээс тус сургуулийн ээлжийн коэффициентийг бууруулах, ачааллыг багасгах, сургалтын хүртээмжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүд 7 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт суулгаж орчин үеийн шинэ сургуулийн барилгийн ажил эхэллээ.