2024-04-19

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГООНД 3400 ОРЧИМ ИРГЭН ХАМРАГДЖЭЭ

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт энэ жил 47100 иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаагаас 6 дугаар сарын 6-ны байдлаар 3431 хүнийг хамрагдаад байна

Тодруулбал, 5 хүртэлх насны 584, 6-17 насны 1897 хүүхэд багцынхаа шинжилгээнд хамрагсан байна. Мөн 18-30 насны 334, 31-45 насны 243, 46-60 насны 228, 61-ээс дээш насны 145 иргэн үзлэг, оношилгоонд хамрагджээ.

Аймгийн БОЭТ 2022 онд 18 мянган иргэнийг үзлэгт хамруулахаас одоогоор 600 гаруй иргэн шинжилгээгээ өгсөн байна. Насанд хүрэгчдийн эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог аймгийн БОЭТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн Чинмэнд, Ачтан-Ирээдүй, Ариунсанаа эмнэлэгт, 17 хүртэлх насны хүүхдийн үзлэг, оношилгоог 18 сумын Эрүүл мэндийн төв, дөрвөн өрхийн Эрүүл мэндийн төвд тус тус  хийх юм.

.