2024-04-25

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧЛӨЛ ИДЭВХЖИЛИЙН ТҮВШИНД БАЙНА

Өвөрхангай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл идэвхжлийн үед байгааг албаныхан мэдээллээ. Тодруулбал, 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 6 хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд 6449 хүн амбулаториор үйлчлүүлсний 496 нь томуу, томуу төст өвчин бүртгэгджээ.

Мөн алаг цоог дэгдэлтийн түвшинд Хужирт, Арвайхээр сум, идэвхжлийн түвшинд 6 сум, улирал хоорондын үед 11 сум байгаа юм. Амбулаторийн үзлэгээс томуу, томуу төст өвчний 89 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагаас тэр дотроо 68 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Мөн дээрх хоногт амьсгалын замын цочмог хүнд халдвараар 38 хүн хэвтэн эмчлүүлсэн бол одоогоор БОЭТ-д 29 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.