2024-04-24

“Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор 471 ээж энгэрээ мялаалаа

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийн хэмжээнд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 29, хоёдугаар зэргийн одонг 442 эх гардан авч байна.

“Эхийн алдар” одонгоор энгэрээ мялааж буй хамгийн залуу эх Баян-Өндөр сумын иргэн, 23 настай Г.Нансалмаа бол хамгийн ахмад нь Бат-Өлзий сумын иргэн, 51 настай Г.Нэргүй байв.

Энэ жил ““Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг орон даяар 12,559 эх хүртэж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 13,7 хувиар өсжээ. Өнөөдөр одонгоо гардаж байгаа эхчүүдийн ихэнх нь 35-38 настай байгаа нь цаашид алдарт эхчүүдийн нас залуужиж байгааг харуулж байгаа юм.