2024-04-20

“Алтан шар зам” замчдын төгөл байгууллаа

Өвөрхангай аймгийн Бүрд сумын шарлин багийн нутагт “Алтан шар зам” хэмээх замчдын ногоон төгөл байгуулагдлаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Үндэсний мод тарих өдрүүдийн хүрээнд Өвөрхангай АЗЗА, Хархорин АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт 7га газарт энэ жил шар хуайс, улиас зэрэг 1000 ширхэг модыг суулган ургуулах юм. Цаашид тус төгөлд 10.000 ширхэг мод тарих төлөвлөгөөтэй байгааг албаныхан онцоллоо