2024-04-19

ТОМООХОН УЛС, БҮСИЙГ ХАМАРСАН УРАЛДААН, ТЭМЦЭЭНЭЭС БУСАД АРГА ХЭМЖЭЭНД МЕДАЛЬ ӨГӨХИЙГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

Томоохон улс, бүсийг хамарсан уралдаан, тэмцээнээс бусад арга хэмжээнд медаль өгөхийг болиулах шийдвэр гаргана гэв. “Хүүхдүүдэд гэхэд л үсэглэлийн баяр, төгсөлтийн баяр гээд оролцсон бүх арга хэмжээний тоогоор медаль өгдөг, хүүхэд бүр бараг өргөж даахгүй медальтай болж байна. Энэ нь нэгт хүүхдийг багаас нь эд материалын сонирхолтой болгож байгаа, хоёрт медалийг ямар үнэ цэнэгүй болгож байна.Нэг удаагийн уралдаан, тэмцээнд зөвхөн медалийн зардалд 2, 3 сая төгрөг ордог. Тэр медалиудыг Монголд үйлдвэрлэдэггүй, дандаа Хятадаас бэлдэцийг авч хийлгэдэг. Тэрний оронд баярын бичиг, батламжаа гардуулаад медальны мөнгийг нь өгчихвөл тухай хүндээ ч, аймаг орон нутагтаа ч хэрэгтэй” гэж байлаа.