НӨӨЦИЙН МАХ 8000 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛАГДАНА

Арвайхээр сумын энэ жилийн нөөцийн мах 1 килограмм нь 8000 төгрөгийн үнэтэй, 2-3 кг хүртэл хэмжээгээр савлаж өнөөдрөөс /2022-04-20/ эхлэн баг тус бүрт 1 хүнсний дэлгүүрээр борлуулагдаж эхэллээ. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх зорилгоор жил бүр 1-р зэргийн, 20 кг-аас дээш жин бүхий 20 тонн хонины гулууз махыг бэлтгэдэг бөгөөд энэ жил “Ундран мандах” хоршоо бэлтгэн нийлүүлж байна. ХЭРЭГЛЭГЧИД ОЙР МАХ БОРЛУУЛАХ 13 ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР 1-Р БАГ: БАДАРХУНДАГА 2-Р БАГ: ХАВЦГАЙТ ЦООХОР3-Р БАГ: БАЯН БАЯНХАЙРХАН4-Р БАГ: БАЯНБУУРАЛ 5-Р БАГ: БАЯНГОЛ 6-Р БАГ: ЦЭГЭЭН НУУР7-Р БАГ: ЯНЗАВ8-Р БАГ: ХАНГАЙ 9-Р БАГ: ИДЭРИЙН УНДРАА10-Р БАГ: БАТДАВАА11-Р БАГ: ТИТЭМ БОГД12-Р БАГ: ГАРЬД13-Р БАГ: МОНГОЛ ААГИНТ