2024-04-20

Долоо хоног бүрийн мягмар гарагт хуралддаг хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо

Хурлаар иргэдээс ирүүлсэн гомдол саналыг танилцуулан хэрхэн шийдвэрлэсэн талаар мөн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй ажил, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

4 дүгээр сарын сүүлээр Арвайхээр суманд бүх нийтийн цэвэрлэгээ болон мод бут тарих ажил зохион байгуулагдах юм. Уг ажилд оролцох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хуваарийг сумын Засаг дарга Б.Ганбат танилцууллаа. Мөн аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн сум бүрт ажлын хэсэг томилж зорилтот жилийн ажил сумдад хэрхэн явагдаж байгаа, ирэх онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд эрэмбэ тогтоох, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж эхлэхтэй холбогдуулан зөвлөмж үүрэг чиглэл өгөх ажлуудыг даалгалаа