2024-04-25

Томуу, томуу төст өвчлөл их байгаа цэцэрлэгийн үйл ажиллагааг хэсэгчлэн хаах талаар судална

Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурлаар Эрүүл мэндийн газраас аймгийн хэмжээний томуу төст өвчлөлийн талаарх мэдээллийг өглөө. Өвөрхангай аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварт өвчлөл дэгдэлтийн түвшинд байна. Өнгөрөгч 7 хоногийн байдлаар 7563 хүн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсний 1161 буюу 15 хувь нь томуу, томуу төст өвчлөлөөр бүртгэгджээ. Үүний 94.6 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа юм. Мөн тэдгээрийн 436 нь 2-4 насны хүүхдүүд өвчлөл өндөр байгааг албаныхан онцоллоо. Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга, Богд, Баянгол сумдад томуугийн өвчлөл их байгаа аж.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж “Хүүхдүүд хичээл, сургалтын хоцрогдолттой яваа учраас сургууль, цэцэрлэгийг нийтээр нь карентилахгүй. Томуу, томуу төст өвчлөл их байгаа цэцэрлэгүүдийг судалж, хэсэгчилсэн байдлаар үйл ажиллагааг түр зогсооно” хэмээгээд аймгийн Эрүүл мэндийн газар, БШУГ-т үүрэг, чиглэл өглөө.