2024-04-25

АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМААР АРВАЙХЭЭР СУМ ШАЛГАРСАН БАЙНА

Монгол Улсын хууль тогтоомж, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, 2021 оны эдийн засаг, нийгмийн өсөлтийг хангаж ажилласан үр дүнгээрээ Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ аймагтаа манлайлж, Арвайхээр “Аймгийн тэргүүний сум”-аар шалгарлаа.

Удаах байрыг Нарийнтээл, Гучин-Ус, Хужирт, Бат-Өлзий сум эзэлсэн байна. “Аймгийн тэргүүний агентлаг”-аар Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар тус тус шалгарчээ.

Мөн “Аймгийн тэргүүний байгууллага”-аар Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Политехникийн коллеж, “Буян орших буудай” ХХК тус тус шалгарсан бол 2021 оны “Аймгийн аварга ажиллтан”-аар 11 ажилтан шалгарсан байна.