2024-03-29

АЛТАН САРНАЙ ОНЫ ТЭРГҮҮНҮҮД ШАЛГАРЛАА

Өвөрхангай аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо “Алтан сарнай” шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

✅Хөдөө аж ахуйн салбарын шилдэг төсөл хөтөлбөр – Хархорин сумын малчдын аравтын бүлгэм

✅Байгальт орчинд ээлтэй төсөл хөтөлбөр – “Аргалиа аварья” аян

✅ Спорт, Соёл урлагийн салбарын шилдэг төсөл – “Барт хүрээ” ТББ

✅ Бизнесийн салбар – “King Town” төсөл

✅ Нийгэмд хүртээмжтэй төсөл хөтөлбөр – Арвайхээр цэцэрлэгжилт ААТҮГазар

✅ Оны онцлох төсөл хөтөлбөр – Өвөрхангай аймаг дахь БОЭТ тус тус шалгарч алтан цомын эзэн болжээ.