2024-04-26

ENTERPRENEUR-2021 шилдэгүүд шалгарлаа

Аймгийн ХАҮТ-аас ENTERPRENEUR-2021 бизнесийн салбарын оны шилдгийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр аймаг, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжлөлөө.

·       Шилдгийн шилдэг Гранпри /Меркурий цом/  – Ноос ирээдүй ХХК

·       Шилдэг жижиг, дунд бизнес эрхлэгч –  Өв-Анар ХХК

·       Шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч – Ариунсанаа эмнэлэг

·       Шилдэг үйлчилгээний байгууллага – Мөнх арц Богд ХХК

·       Шилдэг Залуу бизнес эрхлэгч – Эм гоо ХХК

·       Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч – Хужирт цагаан ХХК

·       Шилдэг ажлын байр бий болгогч –  Хангамж групп

·       Шилдэг хоршоо – Хангайн бал хоршоо

·       Шилдэг өрхийн үйлдвэрлэгч – уран нэхмэл П.Гандолгор

·       Бизнесийг дэмжигч шилдэг төрийн байгууллага – Аймгийн ЗДТГ тус тус шалгарсан байна.