2024-04-26

Байгууллагын хэмжээнд шинэ жил тэмдэглэхийг хориглолоо

 Аймгийн Онцгой комиссоос байгууллагын хэмжээнд шинэ жил тэмдэглэхийг хориглолоо.

Коронавирусний халдвар шинэ хувилбараар тархаж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/623 тоот захирамж гарч;

-Аймгийн хэмжээнд бүх шатны төрийн байгууллага, нутгийн зөвлөл, мэргэжлийн холбоодын болон олныг хамарсан “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагааг тэмдэглэхийг хориглов.

-“Шинэ жилийн баяр”-ыг зөвхөн гэр бүлийн гишүүдийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт иргэдэд уриалж байна.

– Захирамжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг холбогдох албадад даалгалаа.