2024-04-20

Сүүлийн долоо хоногт 10 суманд халдвар бүртгэгдээгүй байна

Ковид-19 халдварын тархалт сүүлийн 7 хоногт урьд долоо хоногоос 66 тохиолдлоор буурч, нийт 45 тохиолдол бүртгэгдлээ. Нийт бүртгэгдэж байгаа халдварын 62,2 хувь буюу 28 тохиолдол Арвайхээр суманд бүртгэгдсэн байна.

Сүүлийн долоо хоногт Уянга, Хархорин,Бат-Өлзий, Есөнзүйл,Төгрөг, Баянгол, Богд сумдад нэгээс дөрвөн халдварын тохиолдлууд бүртгэгдсэн бол Баян-Өндөр, Тарагт, Хайрхандулаан, Өлзийт, Баруунбаян-Улаан, Бүрд, Гучин -Ус, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант сумдад халдвар бүртгэгдээгүй байна. Түүнчлэн хүнд болон хүндэвтэр хүний тоо нийт эмчлүүлж байгаа хүний 17,0 хувийг эзэлж нас баралт бүртгэгдээгүй.

Долоо хоногийн туршид өдөр тутамдаа гэрийн тусгаарлалтад хавьтал болсон 500 гаруй хүн хяналтад байж дархлаажуулалтын сэргээх тунд зорилтод бүлгийн хүн амын 44,2 хувь буюу нийт 24594 хүн хамрагдсан нь улсын дундажаас 0,6 хувиар бага байна.