2024-04-19

Малчдын зөвлөгөөнийг бүсчлэн зохион байгууллаа

Малчдын санал хүсэлтийг сонсох, хөдөө аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа аймгийн бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Малчдын зөвлөгөөн”-ийг бүсчлэн зохион байгууллаа.

Аймгийн ХХААГ-аас зүүн таван сумын малчдын зөвлөгөөнийг Есөнзүйл сум, говийн бүсийн зөвлөгөөнийг Гучин-Ус сум, барууг бүсийн зөвлөөгөөнийг Хайрхандулаан суманд, Хойд бүсийн зөвлөгөөнийг Хужирт суманд тус тус зохион байгууаа.

Зөвлөгөөнд 19 сумын 700 гаруй малчин оролцож, санал бодлоо илэрхийлэн мал маллах арвин туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ бэлчээр ашиглалтыг сайжруулах, цөлжилтийг бууруулах, малаа чанаржуулах, эрүүлжүүлэх, хээрийн араатан амьтад, хулгайгаас хамгаалах чиглэлээр санал нэгдэж чадсан юм. Мөн зөвлөгөөний үеэр аймаг орон нутгаас малчид рүү чиглэсэн бодлого шийдвэр, үйлдвэржилтийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.