2024-03-29

Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болж байна

Ахмад волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна. Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг,  21 аймгийн 46 баг, 460 гаруй тамирчин оролцож байгаа юм.

“Монголын волейболын холбооны түүхэнд урьд өмнө нь ийм олон баг, тамирчид оролцсон тэмцээн болж байсныг санахгүй байна. Энэ удаагийн тэмцээн өндөр ач холбогдолтой болж байна” хэмээн тус холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд онцоллоо.

Монголын волейболын холбоо, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй уг тэмцээн 12 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд үргэлжилнэ.