2024-04-25

Зорилтот жилийн ажил 92.5 хувийн биелэлттэй хэрэгжсэн хэмээн дүгнэлээ

Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 2021 оны “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн ажлыг 92.5 хувийн биелэлттэй хэмээн дүгнэлээ.

Зорилтот жилийн ажлын хүрээнд дөрвөн зорилт, 67 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Аймаг, сум, малчин өрхийн хэмжээнд малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, 1992 оноос хойш анх удаа хамгийн их ургац хураан авсан нь зорилтот жилийн онцлох ажил байлаа.

Мөн сум дундын отрын бүс нутгийг тогтоох, бэлчээр ашиглалтын журмыг мөрдүүлэх, малаа эрүүлжүүлэх, ангилах, малчид хөдөлмөрөөрөө хорших, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн олон томоохон ажлыг зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлээд байгаа юм.

Төлөөлөгчдийн зүгээс зорилтот жилийн хүрээнд эхлүүлээд орхих бус цаашид ч хөдөө аж ахуйгаа түшиглэн хөгжих учраас зорилтот жилээр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийж, эрчимжсэн аж ахуй руу шилжих бодлогыг барьж ажиллахыг хэлж байлаа.