2024-04-20

Бүх сумдын багийн Засаг дарга нар номын дуу сонслоо

Аймгийн ЗДТГ-аас Статистикийн хэлтэстэй хамтран багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад 19 сумын 112 багийн Засаг дарга бүгд оролцож, цаашид хэрхэн ажиллах талаар номын дуу сонсон ажлын арга барил, туршлагаа хуваалцлаа. Шинээр сонгогдсон багийн дарга нарт хуул эрхзүйн сургалт мэдээллийг өгөхөөс гадна малын тооллогийг чанартай хийж гүйцэтгэх талаар сургалт мэдээллийг өгсөн юм.

“Ард иргэдэд хамгийн ойр байж, төрийн ажил үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэн, төр иргэн хоорондын гүүр болон ажилладаг хүмүүс бол багийн Засаг дарга нар байдаг. Тиймээс багийн дарга хүн өөрөө мэдлэг, мэдээлэлтэй байх учиртай” гэдгийг аймгийн Засаг дарга хэлж байв.