2024-04-20

АРВАЙХЭЭР ӨВЛИЙН ИДЭШ-2022 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Энэ сарын 25-28-ны өдрүүдэд “Арвайхээр өвлийн идэш-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Төв суурингийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, малчдын гараас бөөний үнээр идшээ нөөцлөх, малын гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт амьд мал, махны үзэсгэлэн худалдааг Арвайхээр хотноо зохион байгуулах юм.

Тус үйл ажиллагааг Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газар, “Итлэгт хүнс трейд” махны үйлдвэртэй хамтран зохион байгуулах аж.