2024-03-29

Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 89 гаруй хувьтай байна

Манай аймагт энэ жил 4.2 сая мал өвөлжихөөр байна. Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 25047 тонн өвс, 8349 тонн гар тэжээл, 16968 тонн гаруй хужир шүү бэлтгэхээр байгаагаас 89,7 хувийн бэлтгэл хангасан байна. Мөн аймаг сумын аюлгүй нөөцөд авс тэжээлийн бүрдүүлэлт 89.2 хувьтай байна.

Зээл зээийн нийлүүлэлт, дотоодын хүнсний хэрэгцээнд 940 мянган малыг нийлүүлэх тооцоо судалгааг салбарынхан гаргасан бөгөөд төв суурин газрын иргэдийн өвлийн идэш, мал махны хэрэгцээг хангах боломж нөхцөлөөр хангах үүднээс нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.