2024-03-28

ХУРГАТАЙ ХОНЬ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Арвайхээр сумын ЗДТГ-аас “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран “Хургатай хонь” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тодруулбал, Арвайхээр суманд мал маллах сонирхолтой ч малын тоо толгой цөөн, ам бүл олон, өрхийн орлого багатай 36 өрх байгаа юм. Түүнээс 11 малчныг сонгож “Хургатай хонь” төсөлд хамруулж 3-5 сая төгрөгийн өртөгөөр мал худалдаж авч өгчээ. Өмнө нь “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран 24 айл өрхөд нарийн ногооны хүлэмж нийлүүлж байжээ.