2024-04-21

Хайрхандулаан сум инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдох боломжтой боллоо

Хайрхандулаан суманд улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Сумын төвийн шинэчлэл” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд 5253 метр цэврийн, 3060 метр бохирын, 780 метр дулааны шугам, цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг хоёр, ухаалаг худаг хоёр, хоногт 50 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлууд хийгдсэн байна.

Дээрх ажлууд хийгдсэнээр сумын төвийн 3520 хүн ам ая тухтай ажиллаж, амьдрах орчин бүрджээ.