2024-04-25

ХАЙРХАНДУЛААН СУМЫН ЗДТГ ШИНЭ БАРИЛГАТАЙ БОЛЛОО

Хайрхандулаан сумын ЗДТГ-ын барилгыг улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гүн чимэгтэй” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Орчин үеийн өвөрмөц шийдлээр барьж гүйцэтгэсэн нь төрийн албан хаагчдын ажлын ая тухтай нөхцөлийг хангажээ.

Түүнчлэн 2022 оны улсын төсөвт цэцэрлэгийн барилгын өргөтгөл барихаар хөрөнгийг тусгахаар болжээ.