2024-04-26

БАЯНГОЛ СУМЫН ШИНЭ СОЁЛЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол суманд шинэ Соёлын төв барьж ашиглалтад орууллаа. Тус барилга нь хоёр давхар, 24 өрөөтэй, 250 хүний суудалтай бөгөөд “Тэрхийн ундраа” ХХК барьж гүйцэтгэжээ.

Баянгол сумын Соёлын төвийг 1978 онд барьсан бөгөөд өдгөө хуучирч, соёл, урлагаар иргэдэд үйлчлэх боломж хязгаарлагдмал болсон тул шинэ барилгатай болгох ажлыг УИХ-ын гишүүн С.Чинзориг 2019 оноос хөөцөлдөж эхлүүлж байжээ. Шинэ соёлын төвтэй болсонд иргэд талархалтай байлаа.