2024-03-29

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Өвөрхангай аймаг нэгдлээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Өвөрхангай аймаг нэгдэж, Арвайхээр сумын олимпийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр \2021.10.11\ 100 хайлаасыг тарьлаа.

Одоогоор аймгийн хэмжээнд 400 мянга гаруй тарьц суулгац байгаагийн 70 хувь нь шинэс байна. Аймгийн БОАЖГ-аас эхний ээлжинд Арвайхээр суманд 1000 гаруй метр ургамлан хашлага барихаар зураглалыг гаргаад байгаа бөгөөд “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-аас өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд 40 гаруй мод, бутыг тарьж, 90 хувьтай амьдруулаад байна. 

2030 он хүртэл тарьж ургуулах модны тоо хэмжээг нарийн төлөвлөлт, судалгааны үндсэн дээр гаргана гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо.