2024-04-23

ЧИХ ХАМАР ХООЛОЙН КАБИНЕТ ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА

Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар чих хамар хоолойн иж бүрэн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж аймгийн Засаг дарга А. Ишдорж, ЭМГ-ын дарга Д.Шиваанүрдэв болон сумын Засаг Дарга Ч.Алтанбагана, ИТХ-ын дарга Д.Гантөмөр нар хүлээлгэн өглөө.

Өмнө нь аймгийн баяр наадмын хэмнэсэн зардалаас тус эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгооны ЭХО аппарат олгосон бол УИХ-ын гишүүн Г.Ганболд рентген аппаратын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна.

Хархорин сумын нэгдсэн эмнэлэг нь сумын иргэдээс гадна Булган, Архангай аймгийн тойрсон сумдын иргэд гээд жилдээ 20 орчим мянган иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм. Иймээс тоног төхөөрөмжөөр бүрэн хангах ажилд аймаг орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишзүүдийн зүгээс анхааран ажиллаж байна.