2024-04-24

Арвайхээр сумын гэр хороололд Юнивишны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх ажил эхэллээ

Юнивишн компанийн “Юнивишн гэр хороолол” төслийн хүрээнд гурвалсан үйлчилгээг Арвайхээр сумын гэр хорооллын бүсэд нэвтрүүлэхээр аймгийн Засаг даргатай гэрээ байгууллаа. 

Эхний ээлжинд Арвайхээр сумын 500 гаруй айл өрх IPTV, интернэт, суурин утасны үйлчилгээг авч, өндөр хурдны интернэтэд холбогдох, цахим мэдээ, контент, дэлхийн шилдэг нэвтрүүлэг, киног цаг алдалгүй үзэх боломж бүрдэж байгаа юм.

“Сүүлийн хоёр жилд халдварт цар тахлын улмаас хүүхдүүд зайнаас цахимаар хичээллэх шаардлага тулгарч байна. Гэвч гэр хорооллын бүсэд суурьшиж буй хүүхдүүд өндөр хурдны интернэтэд холбогдох, сувгаа ухраагаад хичээлээ нөхөж үзэх боломж хомс байсан бол одоо 1, 2, 3, 4, 7, 10, 11 дүгээр багийн айл өрхүүдэд энэ асуудал шийдэгдлээ” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж онцлов. 

Юнивишны гурвалсан үйлчилгээг анх 2017 онд орон сууцны бүсэд нэвтрүүлж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн төвийн 40 мянга орчим айл өрхийн 80 гаруй хувь нь тус үйлчилгээг авах боломж бүрдээд байна.