2024-04-25

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 200 ГАРУЙ ТН ХОГ ХАЯГДАЛ УСТГАЖЭЭ

Арвайхээр хотын 3 дугаар улирлын бүх нийтийн их цэвэрлэгээг 9-р сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгууллаа. Цэвэрлэгээнд 13 багийн нутаг дэвсгэр, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд, нийтийн эзэмшлийн зам талбайн ил задгай хог хаягдал, хатсан өвс, хурсан хог хаягдлыг цэвэрлэлээ.

Цэвэрлэгээгээр суурьшлын бүсийн 721,2 га талбайг цэвэрлэж, хог тээврийн 9 авто машинаар 33 рейс буюу 200 гаруй тонн хог хаядлыг хогийн цэгт тээвэрлэх ажлыг “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазар, багийн Засаг даргын ажлын албатай хамтран зохион байгуулж, 13 багийн иргэд, СӨХолбоод, төв захын худалдаа эрхлэгчид нийт 516 иргэн, 59 ААН, албан байгууллага идэвхитэй оролцсон байна.