2024-03-29

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД АТТЕСТАТЧИЛАЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгүүдийг аттестатчилалд хамруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 15 сумын нийт 138 тусгай зөвшөөрөлтэй газарт хяналт шалгалтыг хийж, 36 дэлгүүрээс хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан 148 төрлийн 1700 ширхэг нийт 3,541,378 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүллээ.

Аттестатчилалын үнэлгээгээр 15 сумын нийт 138 тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрээс стандартын шаардлага хангасан зай талбайгүй 19 дэлгүүр байна.

Аттестатчилалын үнэлгээнд бүх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар хамрагдах бөгөөд шалгалт үргэлжилж байна.